Мал амьтдыг хаврынвакцинжуулах ажлын зардал олгох тухай

2016  оны 07 сарын 19 өдөр                                 Дугаар А / 295  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 05 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/202 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Дүүргийн нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, иргэдийн мал, амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хаврын ээлжит вакцинжуулалтын ажлыг зохион байгуулсугай. 

   2.   Дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай. 

            3. Вакцинжуулалтын гүйцэтгэлд зориулж нийт /18.500.000/ арван найман сая таван зуун мянган төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын дарга /Ш.Бат-өлзий/-д зөвшөөрсүгэй. 

            4. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнг танилцуулж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Б.Нацагдорж/-т даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                         М.ЧИНБОЛД

                          

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

___ оны ___сарын __-ний өдрийн

_____-р захирамжийн хавсралт

 Мал амьтдыг хаврын вакцинжуулах ажлын зардал

 

 

Д/д

Аж ахуйн нэгж

Хийгдсэн ажил

Төлөвлөсөн

Гүйцэтгэл-ийн нийт хөлс

Хамрагдах мал амьтан /толгой/

Үйлчилгээний хөлс

өг/

1

Буян-хөхий ХХК

Боом, ДХХ, гахайн мялзан, цусан халдвар, гамма, галзуу, шөвөг яр, дуут, хавдар зэрэг өвчнүүдийн урьдчилан сэргийлэх вакцин тарилга

 

 

 

40.8

Бод - 1000

Бог - 600

Амьтан - 1500

10.000.000

2

Рэз ХХК

Боом, ДХХ, гахайн мялзан, цусан халдвар, гамма, галзуу, шөвөг яр, дуут, хавдар зэрэг өвчнүүдийн урьдчилан сэргийлэх вакцин тарилга

19.1

Бод - 1000

Бог - 600

Амьтан - 1500

2.500.000

3

Бамбуу

Боом, ДХХ, гахайн мялзан, цусан халдвар, гамма, галзуу, шөвөг яр, дуут, хавдар зэрэг өвчнүүдийн урьдчилан сэргийлэх вакцин тарилга

48.1

Бод - 1000

Бог - 600

Амьтан - 1500

 

 

6.000.000

4

Нийт

108

18.500.000

Захирамж

 

<< < 1 > >>