Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай

  2016  оны 07 сарын 19 өдөр                                 Дугаар А / 297

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дулааны сарууд үргэлжилж хүчтэй аянга цахилгаан бууж үер усны аюул гарч байгаатай холбогдуулан дүүргийн хэмжээнд болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэг мэдээг тогтмол гаргаж ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /Ц.Төрмандах/-т үүрэг болгосугай.

 

2. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулахгэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байхүерийн аюултай бүс нутгаас айл өрхийг нүүлгэх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барихөндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барьсан айл өрхүүдийг албадан нүүлгэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Ш.Бат-Өлзий/, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/, Онцгой байдлын хэлтэс  /Ц.Төрмандах/, нийт хороодын Засаг дарга нарт даалгасугай.

  

 

ЗАСАГ ДАРГА               М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>