Тамхины тусгай зөвшөөрөл олгох тухай 

2016  оны 07 сарын 20 өдөр                                 Дугаар А /302

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.            Худалдааны газрын стандартын  шаардлага  хангасан,  ЕБС-ийн 500м-ийн тойргоос гадагш байрлах, тамхихудалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох  нийт худалдааны 9 аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэрсийн жагсаалтыг  хавсралтаар баталсугай.

2.Энэхүү захирамжийг холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэхийг Худалдаа, үйлчилгээний хэлтэст, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /Ш.Цогбаатар/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Т.Оюунбаатар/, Цагдаагийн 3 дугаар хэлтэс /Г.Эрхэмбаяр/, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

  

 

ДАРГА                             М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>