Ажлын хэсэг байгуулах тухай 

2016  оны 08 сарын 15 өдөр                                 Дугаар А / 308

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Тус дүүргийн 31 дүгээр хороонд байрлах “Шинэ зуун” гэр хорооллын ахуйн үйлчилгээний төвийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг судлах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 

Ажлын хэсгийн дарга :         Засаг даргын орлогч

 

Гишүүд:                         Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

 

                                               Боловсролын хэлтсийн дарга                             

 

                                                   Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга                    

                                       

                                                   Санхүү, төрийн сангийн хэлтсийн хөрөнгө оруулалт    орон нутгийн өмч хариуцсан мэргэжилтэн

 

                                              31 дүгээр хорооны Засаг дарга /зөвшилцсөнөөр/

 

Нарийн бичгийн дарга:        Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан   мэргэжилтэн

 

            2. Тус  ахуйн үйлчилгээний төвийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг бүрэн судлан Засаг даргад танилцуулж ажиллахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГАЖ.САНДАГСҮРЭН

Захирамж

 

<< < 1 > >>