Ажлын хэсэг байгуулах тухай

2016  оны 08 сарын 18 өдөр                                 Дугаар А / 315

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүлийн 29.2 дахь хэсэг, Сангийн Сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

      1 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн 2016-2017 оны хичээлийн жилийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд улс нийслэл, орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр шинээр баригдаж байгаа барилга, барилгын өргөтгөл, их болон урсгал засварын ажлын явц байдал, үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг хавсралтаар баталсугай. 

            2 Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийн үйл ажиллагааны унааны зардалд шаардагдах  150000 /нэг зуун тавин мянга/  төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ш.Бат-Өлзий/-т зөвшөөрсүгэй. 

3. Сургууль, цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, үр дүнг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай. 

 

                                ЗАСАГ ДАРГА                                Ж.САНДАГСҮРЭН 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

.....оны ...-р сарын ....-ны өдрийн ....-р

 захирамжийн хавсралт

  

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 

Ажлын хэсгийн дарга :                              

Засаг даргын орлогч 

Гишүүд :

            М.Баяраа                              Боловсролын хэлтсийн дарга

Л.Батнасан                           Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн

С. Туулмаа                           Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн 

Нарийн бичгийн дарга     

 

Б.Бадамханд                       Нийгмийн хөгжлийн хэлтсийн боловсрол хариуцсан мэргэжилтэн

Захирамж

 

<< < 1 > >>