Хүүхэд асрах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл     олгох тухай

2016  оны 09 сарын 05 өдөр                                 Дугаар А / 337

            Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх заалт, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/152 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

            1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт хүүхэд харах үйлчилгээ эрхлэх шаардлага, стандартыг хангасан 20 иргэдийн нэрсийг хавсралтаар баталж, “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл”-ийг 1 жилийн хугацаатай олгосугай. 

            2. Хүүхэд асрах үйлчилгээ эрхлэгчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, үйлчилгээг хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллахыг дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв /Э.Энхтуул/-д, үйлчилгээнд шаардагдах санхүүгийн дэмжлэгийг журмын дагуу олгохыг Засаг даргын Тамгын газрын Санхүү,  төрийн сангийн хэлтэс /Д.Батцэцэг/-т, ажлын байрны нөхцөл, үйлчилгээний чанар, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллахыгМэргэжлийн хяналтын хэлтэс /Г.Ганхүү/-т, өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж ажиллахыг хороодын Засаг дарга нар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв /Э.Энхтуул/-д тус тус үүрэг болгосугай. 

            3. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай. 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ж.САНДАГСҮРЭН

Захирамж

 

<< < 1 > >>