Газар эзэмших  эрхийн гэрчилгээний  нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн  хэмжээ, зориулалт, байршил өөрчилөх тухай

2014.07.10                                        А/252                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх  хэсгийг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Хавсралтанд заагдсан нэр бүхий 10 аж ахуйн нэгж, 19 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ  шилжсэнийг нэгдүгээр хавсралтаар,  5 иргэний  газар эзэмших эрхийн хугацааг сунгасныг  хоёрдугаар хавсралтаар, 3 аж ахуйн нэгж,  5 иргэний  газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт өөрчилж баталгаажуулсаныг гуравдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэ захирамж гарсантай холбогдуулан Дүүргийн Засаг даргын 2013 оны 409 дүгээр захирамжийн Ж.Чулуунбат, 2011 оны 87 дугаар захирамжийн С.Өлзийбаяр, Б.Чинбат, Ц.Мөнхбаяр, Ц.Жаргалтай, 2012 оны 182 дугаар захирамжийн Б.Нандинцэцэг, 2014 оны А/135 дугаар захирамжийн Я.Гаанжуур, 2013 оны 489 дүгээр захирамжийн Х.Гантулга, 2008 оны 250 дугаар захирамжийн Я.Ичинхорлоо, 2010 оны 101 дугаар захирамжийн Лайвхоум ХХК, 2014 оны 136 дугаар захирамжийн Б.Энх-Амгалан, 2011 оны 182 дугаар захирамжийн Д.Мандах, 2013 оны 108 дугаар захирамжийн Ц.Хүрэлтогоо, 2011 оны 374 дүгээр захирамжийн Цүзүкү юүмэ ХХК, 2012 оны 227 дугаар захирамжийн Г.Мөнх-Эрдэнэ, 2012 оны 199 дүгээр захирамжийн Ж.Наранцэцэг, 2013 оны 162 дугаар захирамжийн Ц.Чулуунбат, 2013 оны 246 дугаар захирамжийн Тулга Уянга ХХК, 2002 оны Б/85 дугаар захирамжийн Тулгат Уран ХХК, 2012 оны 100 дугаар захирамжийн Ш.Пүрэвсүх, 2010 оны 305 дугаар захирамжийн А.Ичинхорлоо, 2012 оны 105 дугаар захирамжийн Э.Байгалмаа, 2012 оны 100 дугаар захирамжийн Ш.Пүрэвсүх, 2011 оны, 2014 оны А/252 дугааар захирамжийн Цэгц Од ХХК, 2012 оны 228 дугаар захирамжийн М.Баярсайхан, 2000 ОНЫ Б/3 Б.Ариунбилэг, Ч.Баярсодном, Ч.Тунгалаг, Ч.Ганбат, 2009 оны 335 дугаар захирамжийн П.Батбаатар, 2012 оны 100 дугаар захирамжийн Н.Түвшинбуян, Х.Галсандорж, 2014 оны А/208 дугаар захирамжийн Б.Батдорж, 2012 оны 319 дүгээр захирамжийн Л.Ганбат, 2011 оны 87 дугаар захирамжийн Бэсткуалити ХХК, 2013 оны 487 дугаар захирамжийн М.Буяннэмэх, 2014 оны А/63 дугаар захирамжийн  Агро нэгтгэл трэйд ХХК нарт тус тус хамаарах заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

3. Газар эзэмших эрх нь баталгаажигдсан дээрхи иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, эрхийн актын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны  алба /Э.Болорчулуун/-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>