Сүрьеэгийн тархалтын судалгааны  ажлыг зохион байгуулах тухай

2014.07.17                                        А/257                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн   11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалт, Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 43 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 149 дүгээр захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сүръеэгийн тархалтын судалгааг 3, 4, 5, 6, 7, 9, 14, 19, 25 дугаар хороодын хүн амын дунд зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Хүн амын бүртгэл, судалгаа болон хамрагдах айл өрхийн газрын зураглалыг гаргаж, хүний нөөц, судалгаа явуулах байраар ханган ажиллахыг хороодын Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Судалгааны ажилтай холбоотой сурталчилгааг бэлтгэж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд даалгасугай.

4. Сүрьеэгийн тархалтын судалгааны мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг сонгогдсон хороодод 2014 оны 3 дугаар улиралд багтаан мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэж, дүн мэдээг нэгтгэн дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэг /Н.Ганаа/-т, судалгааны дүн, тайланд үндэслэн цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхийг Эрүүл Мэндийн нэгдэл  /Ш. Хажидмаа/-д  тус тус үүрэг болгосугай.

 

  ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТИЙН

  АСУУДАЛ ХАРИУЦСАН

  ОРЛОГЧ                                                    Б.БАТДОРЖ                                                                          

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн нэгдүгээр хавсралт

 

 

АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ажлын хэсгийн дарга:                   Н.Ганаа 

Нийгмийн бодлогын асуудал хариуцсан

орлогч дарга

Орлогч дарга:                                  Ш. Хажидмаа

                                                            Эрүүл мэндийн нэгдлийн дарга

Гишүүд:                                             Б.Оюунбилэг

                                                            Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

А. Төгссайн

Эрүүл мэндийн нэгдэлийн Нийгмийн эрүүл

мэндийн  тусламж үйлчилгээ хариуцсан 

орлогч дарга

Б.Алтангэрэл

Статистикийн хэлтсийн дарга

Р.Салдатхан

Бүртгэлийн хэлтсийн дарга

О.Ганболд

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

У.Буянболор

Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах

албаны дарга

Т.Баярмаа

Эрүүл мэнд, биеийн тамир хариуцсан

мэргэжилтэн

Энхболд

Хороодын хяналт, шинжилгээ хариуцсан

мэргэжилтэн

О. Болормаа

Эрүүл мэндийн нэгдлийн  тархвар судлаач 

 

Нарийн бичиг.                                 Б. Жавхлантөгс

Эрүүл мэндийн нэгдлийн Сүрьеэгийн

диспансерийн эрхлэгч 

           

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

 

СҮРЬЕЭГИЙН ТАРХАЛТЫН СУДАЛГААНЫ АЖЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцсан мэргэжилтэн

1

Дүүргийн засаг даргын захирамжын төсөл боловсруулах, захирамж батлуулах.

2014.07.03

НХХ-ийн мэргэжилтэн

Т. Баярмаа

2

Эрүүл мэндийн нэгдлийн даргын тушаалын төсөл боловсруулах, тушаал батлуулах

2014.07.04

 

СХЭМН

 

3

Сонгогдсон хороодод тархалтын судалгаа явуулах баг томилох. /хороодын засаг дарга нарын захирамжаар/

 

2014.07.07-2014.07.30

 

Хороодын Засаг дарга нар

4

Сүрьеэгийн тархалтын судалгааг хийх хорооны багын бэлтгэл ажлыг хангах

2014.07.17

 

Сонгогдсон хороодын Засаг дарга нар, СХЭМН

5

Сүрвьеэгийн тархалтын судалгааны нээлт

2014.07.31

25-р хорооны Засаг дарга, Цэцэгхайрхан ӨЭМТ-ийн дарга

6

Сүрьеэгийн тархалтын судалгааны явцын мэдээлэл хийх / телевиз, ради /

7 хоногт нэг удаа

ХМОНХАлба

7

Сүрьеэ өвчний тархалтын судалгааны ач холбогдлын талаар иргэдэд сургалт явуулах

Судалгааны явцад

Сонгогдсон хороодын ажлын хэсэг

 

8

Судалгааны нэгдсэн дүн, тайланг орон нутгийн ажлын хэсэг болон Засаг даргын удирдлагын зөвлөлд танилцуулах уулзалтыг зохион байгуулах

 

2014.10.08

Дүүргийн ЗДТГ, СХЭМН

 

Захирамж

 

<< < 1 > >>