Захирамжийн хавсралтад өөрчлөлт  оруулах тухай

2014.07.18                                        А/261                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2013 оны 6/8 дугаар тогтоол,  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2014 оны 7/3 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ :

 

            1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад оруулсан өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

            2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т, Хөрөнгө оруулалтын ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Үнэлгээний хороодод тус тус үүрэг болгосугай.

                  

 

                          ЗАСАГ ДАРГА                     М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>