Орон нутгийн төсвийн орлогын 2014 оны төлөвлөгөөний хуваарийг   батлах тухай

2014.07.21                                        А/262                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2013 оны 6/9 дүгээр  тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн 2014 оны  нэгдсэн төсвийн орлогын хуваарийг нэгдүгээр, татварын орлогын төлөвлөгөөний хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.  Батлагдсан хуваарийн дагуу 2014 онд орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/,  Татварын хэлтэс /Ц.Сүхбаатар/ тус тус үүрэг болгосугай.

3. Орон нутгийн төсвийн орлогын 2014 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавьж үр дүнг улирал тутам Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллахыг Санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч /Р.Дагва/-д даалгасугай.

                 ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>