Хяналт шалгалт зохион  байгуулах тухай

2014.07.21                                        А/264                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а” заалт, 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын  2014 оны А/451 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор гадны аймаг, сумдаас мал, амьтан хаваржих, зусах, намаржиж байгааг таслан зогсоох, хэв журмыг сахиулах, мал амьтны үзэсгэлэн худалдаа гаргахыг хориглох тухай хяналт шалгалтын ажлыг 2014 оны 07 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулсугай.

 2. Хяналт шалгалт явуулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

 

Ажлын хэсгийн дарга:                               Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга

                                                                        А.Пүрэвсүрэн

 

Гишүүд:                                                         Өмч, газрын харилцааны албаны            дарга

                                                                        Э.Болорчулуун

 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга            С.Ганболд

                                                                        

Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга    Б.Батсуурь

 

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга

Т.Бакыт

 

Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан   сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн            Ц.Хүрэлбаатар

 

Мал эмнэлэг үржлийн нэгж /А.Амарбаян, Г.Эрдэнэцогт, И.Заяат/

 

Хороодын Засаг дарга нар

 

Нарийн бичгийн дарга:                             Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн                                               Б.Нацагдорж

3.         Дээрх ажилд зарцуулагдах 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй

4. Захирамжийн хэрэгжилтийг хангуулж, удирдлага чиг үүргээр хангаж хяналт шалгалтын ажлын үр дүнг танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /А.Пүрэвсүрэн/-т  даалгасугай

 

 ЗАСАГ ДАРГА                           М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>