Хөрөнгө  гаргах  тухай

2014.07.21                                        А/266                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг   тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Зуны улиралд бороо элбэгшиж 2014 оны 07 дугаар сарын 19-ны өдөр орсон их борооны улмаас дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Замын цагдаагийн тасгийн төв байр, 80 дугаар цэцэрлэгт гарсан хохирлыг арилгахад шаардагдах  хөрөнгийг хавсралтаар баталсугай.

2. Хохирлыг арилгахад шаардагдах 15,410,000  /Арван таван сая дөрвөн зуун арван мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын  Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч  Д.Отгонбаярт зөвшөөрсүгэй.  

3. Батлагдсан хөрөнгийг үр дүнтэй зарцуулж, дүнг таилцуулж ажиллахыг Эрүүл мэндийн нэгдэл /С.Хажидмаа/, Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/, 80 дугаар цэцэрлэг /Д.Цэрмаа/ нарт, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т  тус тус даалгасугай.

ЗАСАГ  ДАРГА                           М.Чинболд

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны 07 дугаар сарын........өдрийн

 .......................-р захирамжийн хавсралт 

 

Хөрөнгийн задаргаа

 

Байгууллагын нэр

Хохирол

Шаардагдах төсөв

1

Эрүүл мэндийн нэгдэл,

Амьсгалын аппарат эвдэрсэн

2950,0

2

Замын цагдаагийн тасаг

Төв байр болон постын байранд үүссэн цахилгаан, засвар үйлчилгээ

7560,0

3

80 дугаар цэцэрлэг

Гал зуух, цахилгааны засвар үйлчилгээ

4900,0

 

15410,0

 

Захирамж

 

<< < 1 > >>