Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2014.07.23                                        А/267                             Улаанбаатар хот

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/202 тоот тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн Өмч, газрын харилцааны  албаны техникийн зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх “Сонгинохайрхан амралт цогцолборын газар” орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газарт 6 га газрыг амралт, спорт цогцолборын зориулалтаар, мөн өөрийн ашиглалт хамгаалалтанд 20 га газар  эзэмших эрхийг тус тус шинээр баталгаажуулсугай.

2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч газрын харилцааны  алба  /Э.Болорчулуун/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>