Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014.07.23                                        А/268                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/581 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зохион байгуулах ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар  тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Баярмагнай/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

            ЗАСАГ ДАРГА                             М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны.... дугаар сарын.....-ны өдрийн

.................дугаар захирамжийн хавсралт 

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:   Б.Баярмагнай

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга

 Гишүүд                                        Б.Оюунбилэг

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

Д.Хишигбаатар

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн

Үнэлгээний хорооны 

                нарийн бичгийн дарга             А.Айнур

Худалдан авах ажиллагааны албаны худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны.... дугаар сарын.....-ны өдрийн

.................дугаар захирамжийн хавсралт 

 

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх
хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт

 

                                                 д/д                                          д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Төсөвт өртөг

/Сая.төгрөг/

1

62-р сургуулийн барилгын их засвар /СХД/

 

611.0

 

Нийт

611.0

 

Захирамж

 

<< < 1 > >>