Үнэлгээний хороо байгуулах тухай

2014.07.23                                        А/269                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/581 дүгээр захирамжийг тус тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих  2015 онд Сонгинохайрхан дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих тохижилт, бүтээн байгуулалтын ажлын зураг, төсвийг боловсруулах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Б.Батхүү/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

           ЗАСАГ ДАРГА                         М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны.... дугаар сарын.....-ны өдрийн

.................дугаар захирамжийн хавсралт 

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:    Х.Батхүү

                                                 Худалдан авах ажиллагааны албаны дарга

 Гишүүн:                                   Б.Баярмагнай

 Эдийн Засаг төлөвлөлтийн хэлстийн дарга

Б.Лхагвабаатар

Эдийн Засаг төлөвлөлтийн хэлтсийн Үндэсний болон дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

С.Санжаажамц

Худалдан авах ажиллагааны албаны цахилгааны инженер

П.Бат

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга:     

С.Содгэрэл

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны.... дугаар сарын.....-ны өдрийн

.................дугаар захирамжийн хавсралт 

СОНГИНОХАЙРХАН АМРАЛТ ЦОГЦОЛБОРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ,

                                                 д/д                                          д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Төсөвт өртөг

/Сая.төгрөг/

1

Цахилгааны шугам татах

 

130.0

2

Гүний худаг барих

17.0

 

Нийт

147.0

 

Захирамж

 

<< < 1 > >>