Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014.07.23                                        А/271                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/559, А/581 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн Монгол талын хөрөнгөөр хэрэгжүүлэх, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр, зохион байгуулах ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар  тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Р.Дагва/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны.... дугаар сарын.....-ны өдрийн

.................дугаар захирамжийн хавсралт 

 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:   Р.Дагва

Эдийн засаг, санхүү төлөвлөлтийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд                                         Б.Оюунбилэг

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Д.Жаргалмандах

Худалдан авах ажиллагааны албаны барилгын инженер

Ц.Нямтулга

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн

Үнэлгээний хорооны 

нарийн бичгийн дарга                      С.Содгэрэл

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны.... дугаар сарын.....-ны өдрийн

.................дугаар захирамжийн хавсралт 

 

Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх

                                                 д/д                                          д/д

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, хэмжээ

Төсөвт өртөг

/Сая.төгрөг/

1

Сургуулийн гадна тохижилт /СХД, 22-р хороо, Тахилтын ам, 122 дугаар сургууль/

 

80.0

2

Сургуулийн гадна тохижилт /СХД, 22-р хороо, Баянголын ам, 123 дугаар сургууль/

68.3

3

81 дүгээр цэцэрлэгийн засвар, тохижилтийн ажил /СХД/

150.0

 

Нийт

298.3

 

Захирамж

 

<< < 1 > >>