Дэмжлэг үзүүлэх  тухай

2014.07.23                                        А/273                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дах заалт,  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх заалтыг   тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газар, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд дүүргийн эрүүл мэндийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн  эмч нарыг Бүгд Найрамдах  Солонгос Улсад  мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахад шаардагдах замын зардалд дэмжлэг үзүүлсүгэй.

2. Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 40.050,000 /дөчин сая тавин мянган/ төгрөгийг Орон нутгийн хөрөнгө оруулалтын сангаас гаргахыг Засаг даргын  Тамгын газрын  газар /С.Мөнхчулуун/-т  зөвшөөрсүгэй. 

3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж сургалтыг өндөр түвшинд зохион байгуулж,  үр дүнг  танилцуулж ажиллахыг  Эрүүл мэндийн нэгдэл /С.Хажидмаа/-д, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т  тус тус даалгасугай.

ЗАСАГ  ДАРГА                                        М.Чинболд

Захирамж

 

<< < 1 > >>