Үнэлгээний хороо байгуулах  тухай

2014.07.23                                        А/275                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон  нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.16 дах заалт, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/909 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Сонгинохайрхан дүүргийн “Гэр болон орон сууцны хороололд тавигдах гэрэлтүүлгийн” ажлын худалдан авах ажиллагааг батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажлын жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг Үнэлгээний хороо /Х.Батхүү/-д, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын Газар /С.Мөнхчулуун/-т, бий болсон хөрөнгийг холбогдох данс бүртгэлд тусган ажиллахыг Аж ахуйн тасаг /Д.Пүрэвсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       М.ЧИНБОЛД 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны 07 дугаар сарын........өдрийн

 .......................-р захирамжийн хавсралт 

ҮНЭЛГЭЭНИЙ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

 

Үнэлгээний хорооны дарга:        Х.Батхүү

   Худалдан авах ажиллагааны албаны    

   дарга

Гишүүд:                                          Б.Лхагвабаатар

   Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг                                  

   төлөвлөлтийн хэлтсийн үндэсний болон    

   дэд хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн    

   асуудал хариуцсан мэргэжилтэн

   С.Санжаажамц

   Худалдан авах ажиллагааны албаны                 

   цахилгааны инженер

   Б.Хишигбаатар

   Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас    

   томилогдсон иргэн

Үнэлгээний хорооны нарийн      Ц.Чулуунцэцэг

 бичгийн дарга:                          Худалдан авах ажиллагааны албаны      

                                                     худалдан авах ажиллагаа хариуцсан   

                                                     мэргэжилтэн

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны 07 дугаар сарын........өдрийн

 .......................-р захирамжийн хавсралт 

 

АЖЛЫН ЖАГСААЛТ

 

д/д

 

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил

Батлагдсан төсөв /сая, төгрөг/

1

1 дүгээр хороо, Нефтийн уулзвараас Орбитын эцэс хүртэл гэрэлтүүлэг

199.0

 

Нийт

199.0

 

Захирамж

 

<< < 1 > >>