Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан шалгаруулах тухай

2014.07.30                                        А/279                          Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын Үндэсний стратегийг сайшаах тухай 239 дүгээр тогтоол, Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд нарын 2009 оны Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих тухай 283/207 дугаар тушаал, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, НИТХТ-ийн 2006 оны 44-р тогтоолыг  тус тус эрчимжүүлэх зорилгоор ЗАХИРАМЖЛАХ  нь: 

 

 

  1. Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2.  Шалгаруулалтад шаардагдах зардал 144600 /Нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг ахлах нягтлан бодогч / В. Янжиндулам/ -д зөвшөөрсүгэй. 
  3. Үйл ажиллагаанд хяналт тавьж үр дүнг тооцох, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс  /Г.Ууганбаяр/, дүүргээс шалгарсан аж ахуйн нэгжийн тайлан, бичиг баримтыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлэхийг  Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

                          

                                        ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН

                                        АСУУДАЛ  ХАРИУЦСАН

           ОРЛОГЧ                                   Б.БАТДОРЖ

 

                  

                                                             Сонгинохайрхан   дүүргийн   Засаг  даргын

                                                            2014 оны .......дугаар сарын ......ны өдрийн

                                                              ...тоот   захирамжийн  нэгдүгээр хавсралт                                                                                              

                                                                                        

                         

“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЫГ ЭРХЭМЛЭГЧ РЕСТОРАН”

ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Ахлагч:           Б. Оюунбилэг                      Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

Гишүүд:          Г. Ууганбаяр                    Худалдаа, үйлчилгээний хэлтсийн

                                                                  дарга

                                   У. Буянболор                   Хэвлэл мэдээлэл, олон нийттэй    

                                                                             харилцах албаны дарга    

                                   Т. Баярмаа                       Эрүүл мэнд, биеийн тамир  

                                                                             хариуцсан мэргэжилтэн            .                                                                  

                           О.Цээзмаа                      Эрүүл мэндийн нэгдэл, Халдвар

                                        судлаач, их эмч      

                                        Д.Оюунсувд                       Эрүүл Мэндийн Хоол тэжээл

                                                                             хүнсний аюулгүй байдал        

                                                                             хариуцсан, хоол зүйч

           Нарийн бичгийн дарга:           

                                    С. Сайнбаяр                      Худалдаа, үйлчилгээний хэлтсийн

                                                                                Нийтийн хоол хариуцсан

                                                                                мэргэжилтэн  

 

     Сонгинохайрхан   дүүргийн   Засаг  даргын

                                                            2014 оны .......дугаар сарын ......ны өдрийн

                                                              ...тоот   захирамжийн  хоёрдугаар хавсралт                                                                                             

 

 

“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЫГ ЭРХЭМЛЭГЧ РЕСТОРАН”

ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

 

         НЭГ. Зорилго:

        Халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйл болох эрүүл зөв хооллолт, аюулгүй хүнсний хэрэглээг хүн амын дунд төлөвшүүлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулах зорилгоор  “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан”  болоход туслах, дэмжих, арга зүйгээр хангах, ресторануудыг татан оролцуулахад оршино.

        ХОЁР. Хамрах хүрээ:

Дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй ресторанууд

        ГУРАВ. Хэрэгжүүлэх хугацаа:

2014 оны 07 дугаар сарын 25-наас  10 сарын 05-ныг хүртэл

        ДӨРӨВ. Үйл ажиллагааны чиглэл

 

 

 

 Хэрэгжүүлэх ажил

    

  Хугацаа

 

Хариуцах эзэн

        

             Үр дүн

 

1

 

Захирамжийг аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хүргүүлэх

 

  9 сарын 05-   ны дотор

 

С. Сайнбаяр

Тушаал  аж ахуйн нэгж,албан байгууллагуудад хүргэгдсэн байна.

 

2

 

Мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах

   

      9 сар

 

У. Буянболор

Мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилгаа хийгдсэн байна.

 

 

3

 

 

Уулзалт, сургалт зохион байгуулах

   

       9 сарын

   10-ны дотор

 

С. Сайнбаяр

Т. Баярмаа

Д. Оюунсувд

 

Уулзалтаар эрүүл аюулгүй хүнс, зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдлын талаар уулзалт, сургалт зохион байгуулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг хийнэ.

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

         Тайланг хүлээн      

авах

 

 

 

 

 

    9 сарын

20-ны дотор

 

 

 

 

 

Ажлын хэсгийн гишүүд

Тайлангийн хугацаанд хийсэн бүтээлч    ажил, гарсан үр дүн, тулгарсан бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн арга зам зэрэг тухайн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг зураг болон бусад материалаар баримтжуулан ирүүлсэн байна.

 

5

 

Тайланд хяналт үнэлгээ хийж, шаардлагатай аж ахуйн нэгжүүдээр явж үзэх

 

   9 сарын

30-ны дотор

 

Ажлын хэсэг

 

“Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” тодорсон байна.

 

6

 

 

Нийслэлийн Эрүүл Мэндийн газарт шалгарсан рестораны материалыг хүргүүлэх

 

  10 сарын

05-ны дотор

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга     

Б. Оюунбилэг                          

 

 

ТАВ. Шалгуур үзүүлэлт: “Давсны хэрэглээгээ бууруулцгаая” уриан дор явагдана.

Удирдлага зохион байгуулалт:

  1. Байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх даргын тушаал, шийдвэр төлөвлөгөө гаргасан байдал.
  2. Бусад байгууллагуудтай хамтарч ажилласан байдал, үр дүн /мэргэжлийн байгууллагын зөвөлгөө авсан, хамтарсан сургалт хийсэн гэх мэт/

Мэдээлэл хяналт:

  1. Бүртгэл, мэдээлэл цуглуулалтын байдал, бодит байдалд тулгуурласан эсэх
  2. Иргэдийн дунд сэтгэл ханамжийн судалгаа явуулсан эсэх
  3. Дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн байх

Бодит байдал:

  1. Орчин бүрдүүлэх талаар хийсэн бүтээлч ажил / сургалт, сурталчилгааны тоо, тэмцээн, уралдаан гэх мэт/ , хамрагдсан хүний тоо
  2. Хоолны газрын байршил, үйлчлэх хүний тоо, үйлчилгээний онцлог зэргийг харгалзан үзэж мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулсан эсэх
  3. Хоолны газрын ажилчдадаа эрүүл зөв хооллолт, хүнсний аюулгүй байдлын талаар сургалтанд тогтмол хамруулж, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлсэн байх
  4. Хоолны цэсийг тусгайлан самбарт байрлуулж, хоолны илчлэгийг хэмжээг харуулсан эсэх
  5. Үйлчүүлэгчдэд нас, хүйс, эрүүл мэнд, хөдөлмөр, цаг уурын нөхцөлд тохируулан   өөрийн бие махбодид зайлшгүй шаардлагатай шим тэжээллэг бодисуудыг зохистой харьцаагаар агуулсан хүнс хэрэглэх талаар мэдлэг олгох, арга барил эзэмшүүлэх, хоолны сонголтоо зөв хийхэд туслалцаа үзүүлдэг байх
  6. Тусгай хоолны дэглэмтэй хүнд зориулсан / хүүхдийн хоол, цагаан хоол, чихрийн шижин болон цусны даралт ихсэх, таргалалттай/ хоолны цэстэй байх
  7. Үйлчилгээний цэсэнд эрүүл бус хүнс оруулахгүй байх /ялангуяа хүүхдийн хоолны цэсэнд хийжүүлсэн ундаа/
  8.  Ногоон жор /байгалийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг/ түгээмэл хэрэглэдэг эсэх
  9. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээндээ үндэсний үйлдвэрүүдийг дэмжин дотоодын болон эрүүл аюулгүй түүхий эд, бүтээгдэхүүнийг ашигладаг эсэх
  10. Сурталчилсан үзүүлэн таниулах материал, зурагт хуудсыг ил тод харагдахуйц газар байрлуулсан байх
  11. Рестораны гадна, дотно талд “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан, зоогийн газар” гэсэн сурталчилгаа, хаяг тавьж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх
  12.  Байгууллага бүр “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” болох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр өргөнөөр сурталчлах
  13. Давсны агууламжийг бууруулах чиглэлээр ажил зохион байгуулсан байх
  14. Хоолны найрлаган дахь давсны агууламжийг бууруулсан байх /ШУТИС-ийн ХБИС-ийн лабораторид аяны явц болон төгсгөлд шинжлүүлэх/

ЗУРГАА. Үнэлгээ хийх аргачлал

Шалгуур үзүүлэлт тус бүрийг 0-10 хүртэл оноогоор дүгнэнэ.

ДОЛОО. Шалгаруулалт ба урамшуулал

  1. “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” шалгаруулах үйл ажиллагаа нь 2 шаттайгаар явагдах бөгөөд эхний шатыг дүүргийн хэмжээнд, хоёр дахь шатыг нийслэлийн хэмжээнд дүгнэнэ.
  2. Албан байгууллага аж ахуй нэгжүүдийн тайланг 9 сарын 25-ны дотор Худалдаа, үйлчилгээний хэлтэст ирүүлнэ.
  • Шалгаруулалтын дагуу бүрдүүлсэн материалаа фото зургаар баримтжуулах

НАЙМ. Гарах үр дүн:

  1. “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих” тухай тогтоол, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” 265 дугаар тогтоолын хэрэгжилт сайжирна.
  2. “Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч ресторан” –ууд бий болно.
  3. Ресторануудын идэвхи санаачлага өрнөн, үлгэр дууриалал болно.
  4. Хүн амын эрүүл мэндийн боловсролын мэдлэг, дадлага, хандлага дээшлэнэ.
  5. Эрүүл амьдралын хэв маяг төлөвшиж, өвчлөл, нас баралт буурна.

 

    Сонгинохайрхан   дүүргийн   Засаг  даргын

                                                            2014 оны .......дугаар сарын ......ны өдрийн

                                                              ...тоот   захирамжийн  гуравдугаар хавсралт                                                                                              

 

             ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТӨСӨВ

 

 

 

 

Зардлын утга

 

Хамрагдах аж ахуйн нэгж

 

Нэг бүрийн үнэ

 

Бүгд

 

1

Шалгарсан аж ахуйн нэгж, байгуулагад өгөх шагнал, дурсгалын зүйлс

 

             3

 

15000

 

45000

2

Замын зардал

Өнөр бүс

20

1660/15л

24900

3

Төв бүс

13

1660/25л

41500

4

Толгойт бүс

5

1660/20л

33200

5

Нийт

38

 

1660/80л

144600

 

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>