Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай

2014.07.30                                        А/280                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 “а”, 29.2 дах заалт 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1 дахь заалт, Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны “Агнуурын зарим амьтныг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай” А/61 дүгээр тушаал, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/634 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нийслэлд байгалийн голомтот болон мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулах ажлын хэсэг, хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, ажиллуулахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Ганбат/-т, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс /цагдаагийн хурандаа Б.Батсуурь, цагдаагийн хурандаа Б.Бакыт, цагдаагийн хурандаа О.Болдсайхан/,-т Замын цагдаагийн тасаг /Цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар/-т, Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын дэд хурандаа А.Алтансүх/-т, Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д болон 21, 32 дугаар хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. Хяналт шалгалтын хөдөлгөөнт эргүүлийг нийслэл, дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад зохион байгуулан дээрхи хугацаанд ажиллуулахыг Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс /цагдаагийн хурандаа Б.Батсуурь, цагдаагийн хурандаа Б.Бакыт, цагдаагийн хурандаа О.Болдсайхан/, Замын цагдаагийн тасаг /цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Ганбат/ 21, 32 дугаар хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Нийслэлд  мал, амьтны  гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж, Авто техникийн шалган бүртгэх товчоо, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн, лабораторийн шинжилгээ хийж ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Ганбат/, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс /цагдаагийн хурандаа Б.Батсуурь, цагдаагийн хурандаа Б.Бакыт, цагдаагийн хурандаа О.Болдсайхан/, Замын цагдаагийн тасаг /цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар/, Онцгой байдлын хэлтэс /онцгой байдлын дэд хурандаа А.Алтансүх/, Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д болон 21, 32 дугаар хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Эрүүл мэндийн сайдын 2008 оны “ Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар батлах тухай” 151 дүгээр тушаалын дагуу байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчний сэжиг илэрсэн тохиолдолд голомтонд ажиллах хүн хүч, тусгаарлан эмчлэх байр, оношлогоо эмчилгээнд шаардагдах техник, хамгаалах хувцас хэрэгсэл, эм тариа, халдваргүйтгэлийн бодисын нөөцийг бүрдүүлж, эмнэлэгийн албаны төлөвлөгөөг тодотгож, эрүүл мэндийн байгууллага, иргэдэд сургалт сурталчилгааг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулж, эмч нарын бэлэн байдлыг хангах, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулахыг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д үүрэг болгосугай.

5. Халдварын эрсдэл өндөртэй тарвага, мал амьтны түүхий эдийг нийслэл хотод оруулахаар завдсан иргэдийг түр саатуулж холбогдох мэргэжлийн байгууллагад шилжүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгаарлах байрыг “Хяналт шалгалтын хэсэг”-ийн дэргэд гарган нэмэгдэл хүч ажиллуулахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Ганбат/, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс /цагдаагийн хурандаа Б.Батсуурь, цагдаагийн хурандаа Б.Бакыт, цагдаагийн хурандаа О.Болдбаатар/, Замын цагдаагийн тасаг /цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар/, Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д даалгасугай.

6. Орон нутгаас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор орж ирсэн автомашин, иргэдийн ачаа тээшинд үзлэг, хяналт шалгалт хийж, тарваганы мах, түүхий эд, дагалдах бүтээгдэхүүнийг нийслэл хот руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Ганбат/, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс /цагдаагийн хурандаа Б.Батсуурь, цагдаагийн хурандаа Б.Бакыт, цагдаагийн хурандаа О.Болдсайхан/, Замын цагдаагийн тасаг /цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар /-д тус тус даалгасугай.

7. Тарваган тахал өвчнөөс учрах аюул, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар  мэргэжлийн байгууллагуудтай хамтран  иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж, сэрэмжлүүлж сурталчилан  ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-д даалгасугай.

8. “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг, хөдөлгөөнт эргүүлийн ажиллах журам”-ыг нэгдүгээр, дүүргийн нутаг дэвсгэрт хяналт, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг хоёрдугаар, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг гуравдугаар, зардлын тооцоог дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

9. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад шаардагдах 2.710.000 /хоёр сая долоон зуун арван мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

10. Захирамжийн хэрэгжилтэд  хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч, шалгалт явуулсан дүн мэдээг 14 хоног тутамд танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Батдорж/-т үүрэг болгосугай.

                                        ХОТ БАЙГУУЛАЛТ, ТОХИЖИЛТЫН

                                        АСУУДАЛ  ХАРИУЦСАН

  ОРЛОГЧ                                   Б.БАТДОРЖ

                                                                  Сонгинохайрхан   дүүргийн   Засаг  даргын

                                                                  2014 оны .......дугаар сарын ......ны өдрийн

                                                                 ...тоот   захирамжийн  нэгдүгээр хавсралт

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ, ХӨДӨЛГӨӨНТ

ЭРГҮҮЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Зорилго

Энэхүү журмын гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчин зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд журамлан зохион байгуулахад оршино.

Хоёр. Ерөнхий зүйл

Тарваган тахлын халдвар зөөгдөн орж ирэх нөхцөл, халдвар судлалын холбогдлыг харгалзан Хяналт шалгалт явуулах цэгийг 2014 оны 07 дугаар сарын 28-наас эхлэн дор дурдсан хэлбээр зохион байгуулна. Үүнд:

  1.  “Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг тус дүүргийн “Эмээлт”, ”Баруун туруун” Түүхий эдийн зах, Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд   дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран 24 цагаар 3 ээлжээр зохион байгуулан ажиллуулна.
  2.  Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв нь халдварын эрсдэлтэй материал, сэжигтэй өвчин илэрсэн тухай мэдээллийн дагуу эхний ээлжинд хүрэлцэн очих дуудлагын багийг 24 цагаар, тандалт хийх хөдөлгөөнт багийг тодорхой хугацаагаар тогтмол ажиллуулан халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, халдварын эрсдэлтэй материалын дээжинд хийсэн шинжилгээний хариуг цаг алдалгүй гаргаж, үүссэн нөхцөл байдлыг шуурхай мэдээлж ажиллана.
  3.   Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг удирдан зохион байгуулж байгаа байгууллагын удирдлага баталсан хуваарийн дагуу дүүргийн ногоон бүсэд 10 хоног тутамд хяналт тавьж, шалгалтын дүнг илтгэх хуудсаар дүүргийн Засаг даргад танилцуулна.
  4.   Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэгт ажиллаж байгаа ажилтнууд нь заагдсан эрх, үүргийн хэмжээнд ажиллаж, дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  5.   Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны “ Агнуурын зарим амьтныг агнах, барихыг хориглох, ан амьтны хууль бус агналт, ашиглалтанд тавих хяналтыг чангатгах тухай” А/06 дугаар тушаалын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт  тарваганы мах, түүхий эд, дагалдах бүтээгдэхүүнийг оруулахыг хориглож, Байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин гарахаас урьдчилан сэргийлэн, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, дүүрэгт халдварын эрсдэлгүй нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авч иргэдэд ухуулга, сурталчилгааг тогтмол зохион явуулж холбогдох газруудад мэдээлж ажиллана.
  6.   Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар Авто техникийн шалган бүртгэх товчоогоор нийслэлд орж ирэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа тээшинд үзлэг шалгалт хийж, тарваганы арьс түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ хийлгэхээр шилжүүлж, машин тээврийн хэрэгслэлийг зохих зааврын дагуу халдваргүйтгэл хийсний дараа очих хаягийг тодруулан бүртгэж оруулах, үүссэн нөхцлийн талаар  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 93127990, 310005, 324438 дугаарын утсанд мэдээлж ажиллана.

Гурав. “Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг”-т ажиллах бүрэлдэхүүний

эрх үүрэг

  1.  “Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг”-т ажиллаж байгаа Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нь хяналтын хэсгийн ахлагч байх бөгөөд тээврийн хэрэгсэл, зорчигчдын ачаа, тээшинд үзлэг хийж, тарваганы арьс, түүхий эд илэрсэн даруйд дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд яаралтай 96681583 дугаарын утсанд мэдэгдэнэ.
  1.  Зөрчил гаргасан иргэдэд зохих хууль тогтоомж, шийдвэрийн дагуу хариуцлага тооцон, шаардлагатай тохиолдолд хуулийн байгууллагад шилжүүлж энэ талаар тусгай бүртгэл хөтөлсөн байна.
  1.  Хэсгийн ахлагч нь тухайн өдөр өөрийн удирдлагад ажиллаж байгаа ажилтнуудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллана.
  1.  Замын цагдаагийн тасаг нь Авто техникийн шалган бүртгэх товчоогоор дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслэлийг зогсоож, үзлэгт оруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.
  1.  Хэв журам сахиулах цагдаа нь нутаг дэвсгэр дэх авто техникийн шалган бүртгэх товчоон дээр хэв журмыг сахиулах, тэнд ажиллагсдын аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэнэ.
  1.  Эрүүл мэндийн нэгдэл, мал эмнэлгийн эмч, мэргэжилтэн ариутгагч нар халдваргүйтгэл хийгдээгүй тарваганы арьс, түүхий эд материал авч яваад саатуулагдсан иргэдийн ачаа тээш, машин техник хэрэгслэлийг ариутгаж халдваргүйжүүлнэ.
  1.  Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэгт ажиллаж байгаа бүрэлдэхүүн Авто техникийн шалган бүртгэх товчоогоор орж, гарч байгаа иргэдэд ухуулга, сургалт сурталчилгаа явуулж, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.

                                                       Сонгинохайрхан   дүүргийн   Засаг  даргын

                                                        2014 оны .......дугаар сарын ......ны өдрийн

                                                          ...тоот   захирамжийн  хоёрдугаар хавсралт

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах

“ Хяналт, шалгалт явуулах ажлын хэсэг” – үүдийн

хяналтын байр, ажиллах бүрэлдэхүүний тоо

Ажлын хэсгүүдийн байршил

Удирдан зохион байгуулах байгууллага

Хамтран ажиллах

Хугацаа

1

 32 дугаар хороо “Эмээлт”-ын товчоо

Дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналт - 1

Хэв журмын цагдаа - 1

Замын цагдаа - 1

 

 

 

07/28- 10/15

2

21 дүгээр хороо “Баруун туруун”- ны товчоо

Дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс

Мэргэжлийн хяналт - 1

Хэв журмын цагдаа - 1

Замын цагдаа - 1

 

 

07/28- 10/15

Тайлбар:  Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс нь авто техникийн шалган бүртгэх товчоод дээр ажиллаж байгаа хяналт, шалгалт явуулах ажлын хэсгийн үүрэг гүйцэтгэлтэнд тогтмол хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.

Сонгинохайрхан   дүүргийн   Засаг  даргын

                                                              2014 оны .......дугаар сарын ......ны өдрийн

                                                                ...тоот   захирамжийн  гуравдугаар хавсралт

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

ЯВУУЛАХ ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛ АЖИЛЛУУЛАХ ХУВААРЬ

 

д/д

Эргүүлийн бүрэлдэхүүн

Хариуцах албан тушаалтан

Эргүүлийн хуваарь

/огноо/

1.

Засаг даргын Тамгын газар

Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга  Г.Ууганбаяр

VII/28 -X/15

2

Онцгой байдлын хэлтэс

Онцгой байдлын дэд хурандаа А.Алтансүх

3

Цагдаагийн 1 хэлтэс

Цагдаагийн хурандаа Б.Батсуурь

4

Цагдаагийн  2 хэлтэс

 

Цагдаагийн  хурандаа Б.Бакыт

5

Цагдаагийн 3 хэлтэс

Цагдаагийн  хурандаа О.Болдсайхан

6

Замын цагдаагийн тасаг

 

Цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар

7

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Д.Ганбат

8

Эрүүл мэндийн нэгдэл

Ш.Хажидмаа

 

           

           Жич: Дүүргийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын мэдээг 14 хоног тутам  дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирүүлнэ.

     Сонгинохайрхан   дүүргийн   Засаг  даргын

                                                            2014 оны .......дугаар сарын ......ны өдрийн

                                                              ...тоот   захирамжийн  дөрөвдүгээр хавсралт

 

 

ЗАРДЛЫН ТООЦОО

Нэр төрөл

Нэг бүрийн үнэ

Тоо ширхэг

Бүгд үнэ

1.

Санамж, сэрэмжлүүлэг, зурагт хуудас хэвлүүлэх, урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажилд

800

2000

1.600.000

2.

Сэрэмжлүүлэх хулдаасан самбар

/ Эмээлт, Баруун туруун /

3500

2

   112.000

3.

Эргүүл шалгалтын шатахуун /40л*13 удаа*1660төг/ 8 хоногт 1 удаа эргүүл шалгалтаар явахад 40л /АИ-92

1660

300л

498.000

4

 Баруун туруунд хяналт шалгалт хийх зөөврийн байрыг  тээвэрлэх зардал, ажлын хөлс

250,000

2

500.000

Нийт зардал

2.710.000

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>