Өрхийн хөгжлийг дэмжих ажил  зохион байгуулах тухай

2014.08.08                                       А/290                         Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 18-ны 1/1504 тоот чиглэл, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой нэн ядуу өрхийн гишүүдийн идэвх, санаачлага, оролцоонд тулгуурлан өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилтыг орон нутагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан, холбогдох арга хэмжээг авч  ажиллахыг  Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс  /Б.Нямбаяр/-т даалгасугай.

2. Өрхийн хөгжлийг дэмжих ажлын хүрээнд зохион байгуулагдах сургалт семинар, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардал болох 5.370.000 /таван сая гурван зуун далан мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц  сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д  зөвшөөрсүгэй.  

3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хагжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг болгосугай.  

ЗАСАГ ДАРГА                          М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>