Ажлын хэсэг байгуулах тухай

2014.08.15                                       А/293                      Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  29 дугаар зүйлийн 29.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй аж ахуйн нэгж байгууллага нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайгаа зориулалтын дагуу ашигласан  эсэх,  Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн биелэлтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт явуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга    

Ц.Төрхүү

Дүүргийн Засаг даргын орлогч

 

Гишүүд: 

Э.Болорчулуун      

Дүүргийн Өмч, Газрын харилцааны    

албаны дарга

 

 

Б.Батсуурь              

Дүүргийн Цагдаагийн 1 дүгээр   хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

 

 

Р.Ганбат                

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

 

 

А.Алтансүх            

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга  

 

 

Т.Сүхбаатар            

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын   Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга: 

Г.Цэрэндулам    

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн байгаль орчин, ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн

           2. Дээрх хяналт шалгалт явуулахад зарцуулагдах шатахуун, унааны зардал 50.000 /тавин мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Г.Отгонбаярт зөвшөөрсүгэй.

3. Ажлын хэсгийг нэгдсэн чиг удирдлагаар хангаж, зохион байгуулсан ажлын дүн мэдээг Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Ц.Төрхүү/-т үүрэг болгосугай.

                             ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>