Хөрөнгө гаргах тухай

2014.08.15                                       А/294                     Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 2014 оны 07 дугаар сарын 19-ны өдөр орсон их борооны улмаас дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл,  80 дугаар цэцэрлэгт гарсан хохирлыг арилгахад шаардагдах хөрөнгийг хавсралтаар баталсугай.

2. Учирсан хохирлыг арилгахад зарцуулагдах  7.850.000 /долоон сая найман зуун тавин мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас  гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөшөөрсүгэй.

3. Батлагдсан хөрөнгийг үр дүнтэй зарцуулж, дүнг танилцуулж ажиллахыг Эрүүл мэндийн нэгдэл /С.Хажидмаа/, 80 дугаар цэцрлэг /Д.Цэрмаа/ нарт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т тус тус даалгасугай.

    ЗАСАГ ДАРГА                                           М.ЧИНБОЛД

 

                                                        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                     2014 оны.......-р сарын...... -ны өдрийн

                                                                          .........-р захирамжийн ............-р хавсралт

 

ХӨРӨНГИЙН ЗАДАРГАА

Байгууллагын нэр

Хохирол

Шаардагдах төсөв

1

Эргүүл мэндийн нэгдэл

Амьсгалын аппарат эвдэрсэн

2.950.000

2

80 дугаар цэцэрлэг

Гал зуух, цахилгааны засвар үйлчилгээ

4.900.000

 

 

 

7.850.000

 

Захирамж

 

<< < 1 > >>