Газар албадан чөлөөлөх тухай

2014.08.12                                       А/295                   Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 зүйлийн 57.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр орон сууцны 95 дугаар байрны баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 2 ширхэг чингэлэг, 2 гараж, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр орон сууцны 8в байрны урд, ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн баруун хойд талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 2 ширхэг чингэлэг, 2 төмөр гараж, 6 тоосгон болон бетонон гараж, мөн хорооны нутаг дэвсгэр орон сууцны 31 дүгээр байрны хойд талд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан төмөр, тоосгон хашааг тус тус албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.

           2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын харилцааны алба /Э.Болорчулуун/, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /Б.Батсуурь/, Цагдаагийн гуравдугаар хэлтэс /О.Болдсайхан/-т тус тус үүрэг болгосугай.

 ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>