“Намрын ногоон өдрүүд”  арга хэмжээг зохион байгуулах тухай

2014.08.15                                     А/297                  Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны                   239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны                  44 дүгээр тогтоолыг тус тус үндсэлэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны 100 дугаар захирамжийн дагуу тариалан эрхлэгч ногоочдын үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, борлуулалтын сүлжээг зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулсугай.
  1. Дээрх ажилд зарцуулагдах зардлыг нэгдүгээр, борлуулалтын цэгийн байршлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай
  1. Хавсралтаар батлагдсан төсөвт зарцуулагдах 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг танилцуулж ажиллахыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

      ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД

 

                                              Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                     2014 оны.......-р сарын...... -ны өдрийн

                                                                          .........-р захирамжийн ............-р хавсралт 

                             

АСАР БАРИХ ЗАРДЛЫН ТООЦОО

Д/д

Зардал

Тоо

Нэгж бүрийн үнэ

Нийт

1

Буулгалтын үнэ

1

200.000

200.000

2

Угсралтын үнэ

1

600.000

600.000

3

Тээвэрлэлтийн үнэ

1

200.000

200.000

4

Засварын үнэ

Дээврийн карказ төмрийн угсралтыг засварлах

2

200.000

500.000

Хананы лист засварлагдах

5

100.000

Багана засварлах

3

200.000

5

Нийт

 

 

1.500.000

 

 

                                    

                                                        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

                                                                     2014 оны.......-р сарын...... -ны өдрийн

                                                                          .........-р захирамжийн ............-р хавсралт 

БОРЛУУЛАЛТЫН ЦЭГИЙН СУДАЛГАА

Д/д

Төрөл

Хороо

Байршил

1

40 тонны контейнар

2 дугаар хороо

Их-нарангийн эцэс

2

40 тонны контейнар

4 дүгээр хороо

“Арвайн үндэс” ХХК-ын эсрэг талд

3

40 тонны контейнар

7 дугаар хороо

Баян-хошууны тойрог

4

40 тонны контейнар

19 дүгээр хороо

“Миний зах”-ын хажуу талд

5

Асар

16 дугаар хороо

30,31-р байрны урд талын талбайд

 

Захирамж

 

<< < 1 > >>