Дүүргийн мэдээллийн хуудас  гаргах тухай

2014.08.18                                     А/298                Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албад, нутгийн захиргааны байгууллагуудыг мэдээллээр хангах, хоорондын ажлын уялдааг сайжруулах зорилгоор албан хэрэгцээний мэдээллийн хуудсыг 14 хоног тутамд гаргасугай.
  1. Дээрх хуудсыг  хэвлүүлэхэд шаардагдах  зардлыг тухай бүр Засаг даргын нөөц сангаас гаргаж ажиллахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.
  1. Мэдээллийн  хуудсанд өөрийн байгууллагын талаарх мэдээллээ тогтсон хугацаанд ирүүлэхийг дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллага, Тамгын газрын  хэлтэс албадад, мэдээллийг нэгтгэн боловсруулж, хэвлүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд, мэдээллийн агуулгад хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

                    ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>