Халх голын ой тэмдэглэн өнгөрүүлэх  тухай

2014.08.21                                     А/300                Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”, Нийслэлийн Засаг даргын 2014 оны а/412 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын шаардагдах төсвийг хавсралтаар баталсугай.

2. Дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдын судалгааг нарийвчлан гаргаж, тэдний гавьяаг сурталчлан алдаршуулах ажлыг зохион байгуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилуах албаны дарга /У.Буянболор/-д нарт тус тус үүрэг болгосугай.

3. Ой тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын нягтлан бодогч Г.Отгонбаярт зөвшөөрсүгэй.

4. Захирамжийн хэрэгжилтийг хянах, үр дүнг танилцуулж ажиллахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                М. ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

..... оны ..... дугаар сарын ..... өдрийн

 ..... -р захирамжийн ....-р хавсралт

 

ХАЛХ ГОЛЫН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ТӨСӨВ

д/д

Байлдаанд оролцсон байдал

Хүний тоо

Гарын бэлэг,  мөнгөн тусламж /Нэг хүний төсөв/

Нийт төсөв

Тайлбар

  1.  

1939, 1945 оны дайнд оролцсон

2

500.000

1.000.000

 

  1.  

Ахмад дайчдын гэрээр явах

12 удаа

177х1700

300.900

Ахмад дайчдын ар гэрт очих, хүндэтгэлийн зоог, баярын хурал зэрэгт хүргэх гэрт нь буулгах

  1.  

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох, ХЦАХ-дыг эргэх

32

6250х32

/Гарын бэлэг/

200.000

Зэвсэгт хүчний 327, Хилийн цэргийн 0198, 0306-р анги

  1.  

Нийт төсөв

 

 

1.500.000

 

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>