Хөрөнгө гаргах тухай

2014.08.21                                     А/301                Улаанбаатар хот

            Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

            1.  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас жил бүр Чингисийн талбайд зохион байгуулагддаг ”Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд үр бүтээлтэй оролцохыг Сонгинохайрхан дүүргийн худалдан авах ажиллагааны алба /Х.Батхүү/- д үүрэг болгосугай.

            2.  “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд оролцоход шаардагдах 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Д.Отгонбаярт/ зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>