Япон Улсын Ногая хотод томилолтоор явуулах тухай

2014.08.27                                     А/304                Улаанбаатар хот

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны             239 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны                44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. “Өнгөрснөөс суралцаж, ирээдүйн төлөө хийцгээе” уриан дор Олон Улсын нийгэмлэгийн 20 дугаар бүгд хурал  2014 оны 09 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Япон Улсын Ногая хотод  болох тул дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн дарга Д.Дэлгэрбулагийг томилон явуулсугай.
  1. Албан томилолтод шаардагдах зардал болох 6.974.812 /зургаан сая есөн зуун далан дөрвөн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.
  1. Албан томилолтын тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Д.Дэлгэрбулагт  даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>