Зочид төлөөлөгч хүлээн авах тухай

2014.08.27                                     А/305               Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүрэгт албан айлчлал хийх  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн намын дарга, байнгын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Жан Юй Жин тэргүүтэй зочид төлөөлөгчдийг 2014 оны 08 дугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд хүлээн авсугай.

            2. Төлөөлөгчдийг хүлээн авахад Засаг даргын Тамгын газраас шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталсугай.

            3. Батлагдсан төсөв болох  2.730.000 /хоёр сая долоон зуун гучин мянган/ төгрөгийг  Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

4. Зочид төлөөлөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журам”-ыг баримтлан, өндөр хэмжээнд  зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд  үүрэг болгосугай.

                ЗАСАГ ДАРГА                                         М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хавсралт

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХӨЛӨНБУЙР ХОТЫН ХАЙЛААР ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

д/д

Зардлын нэр

Тоо ширхэг

Тайлбар

Нэг бүрийн үнэ /төг/

Нийт үнэ

/төг/

1

Төлөөлөгчдийг хүлээн авах

5

“Чингис хаан” ОУНБ-ын VIP гарц

40.000

200.000*2 удаа

400.000

2

Төлөөлөгчдөд үйлчлэх унааны зардал

 

2 машин

 

 

Түрээс /2 өдөр/

 

375.000

 

750.000

3

Шатахуун

3 машин

Нийт   360 км

90 л /АИ95/ 

1890

235.000

4

 

Өдрийн хоол

 

 

15 хүн

 

 

 

 

40.000

 

 

600.000

5

VIP өрөө

1 цаг

20 хүний багтаамжтай

50.000

50.000

6

Оройн хоол

15 хүн

 

40.000

600.000

7

VIP өрөө

1 цаг

20 хүний багтаамжтай

50.000

50.000

8

Хулдаасан хэвлэл

2

 

7.500

15.000

 

Хүлээн авалтын зардал /цай, кофе, ус/

 

 

 

30.000

НИЙТ

         2.730.000

 

Захирамж

 

<< < 1 > >>