Дүүргийн хориглосон бүсээс  мал бүхий иргэдийг гаргах тухай

2014.08.27                                     А/306               Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2002 оны 133 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/451 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИАРАМЖЛАХ нь:

 

 

  1. Дүүргийн нутаг дэвсгэрийн ногоон бүс, тохилог сууц бүхий жижиг суурин  хооронд мал аж ахуй эрхлэхийг хориглосугай.
  1. Хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулж ажиллахыг Худалдаа үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/, Дэд бүтэц тохижилтын хэлтэс /Т.Сүхбаатар/, Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Ганбат/, Өмч, газрын харилцааны алба /Э.Болорчулуун/, Мал эмнэлэг үржлийн алба Буян-хөхий ХХКомпани /А.Амарбаян/-д, Нийгмийн хэв журам сахиулах, эмх замбраагүй байдал үүсгэхгүй байх талаар урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс /Б.Батсуурь, Т.Бакыт/-т, гадны аймаг сумдаас түр /саалийн/ хугацаагаар ирсэн мал бүхий иргэдийг  буулгуулахгүй байх ажлыг хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
  1. Ажлын хэсгийг нэгдүгээр, дээрх ажилд зарцуулагдах зардлыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  1.  Хавсралтаар батлагдсан төсөвт зарцуулагдах 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй
  2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг танилцуулж ажиллахыг Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч /Ц.Төрхүү/-д үүрэг болгосугай.

     ЗАСАГ ДАРГА                                      М.ЧИНБОЛД

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хоёрдугаар хавсралт

 

                                                       

ДҮҮРГИЙН ХОРИГЛОСОН БҮСЭЭС

МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙГ ГАРГАХАД ШААРДАГДАХ ЗАРДАЛ

 

Д/д

Шаардагдах зардал

Хэмжээ

Нэг бүрийн үнэ

Нийт үнэ

1

Шатахуун

300

1660

300.000

2

Нийт

 

 

300.000

 

Захирамж

 

<< < 1 > >>