Ажлын хэсэг байгуулах тухай

2014.09.01                                    А/311                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :

 

          1. Дүүргийн нутаг дэвсгэрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалган, дүгнэлт гаргах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга

Т.Сүхбаатар

Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга 

 

Гишүүд

А.Пүрэвсүрэн

Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

                              

 

Б.Оюунбилэг

Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

 

 

Р.Ганбат

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга

 

 

М.Баяраа

Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга

 

 

А.Алтансүх            

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга

 

 

Д.Пүрэвсүрэн

Засаг даргын тамгын газрын Аж ахуйн тасгийн дарга

 

 

Г.Эрхэмбаяр

 

УБЦСК-ны Сонгинохайрхан     Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер                                                 

 

 

 

Хороодын Засаг дарга нар

 

 

 

Орон сууц нийтийн аж ахуйн ОНӨААТҮГ-ын захирлууд

 

 

 

Сууц өмчлөгчдийн холбооны салбар зөвлөлийн дарга 

 

Нарийн бичгийн дарга:

Л.Алтанхуяг

Гэрэлтүүлэг, гадна зар сурталчилгааны байгууламж хариуцсан мэргэжилтэн

2. Хяналт шалгалт явуулахад зарцуулагдах шатахууны зардал 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч Г.Отгонбаярт зөвшөөрсүгэй.

3. Дүүргийн 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь танилцаж, зөвлөгөө,  үүрэг даалгавар өгч биелэлтийг нь хангуулж ажиллан дүнг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны дотор дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэг /Т.Сүхбаатар/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>