Ажлын хэсэг байгуулах тухай

2014.09.01                                    А/312                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

            1. Тус дүүргийн нутаг дэвсгэр 23, 30, 31 хороодыг хамарсан Ард Аюушын гудамжнаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх  авто замыг холбох ажлын хүрээнд тус авто замын трассд орсон иргэд, аж ахуй нэгж байгууллагын газрыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2. Бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөө гарган батлуулж, хэрэгжилтийг  ханган шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын  хэсэг /Т.Зулбилэг/-т үүрэг болгосугай.

3. Тухайн ажлыг зохион байгуулахад шаардагдах 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаярт/-д зөвшөөрсүгэй.

 

ЗАСАГ ДАРГА                                    М.ЧИНБОЛД

 
 
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хавсралт


 

                                 АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Ажлын хэсгийн дарга:           

Т.Зулбилэг

Засаг даргын хууль, төрийн байгууллага хариуцсан зөвлөх

 

Гишүүд:       

Н. Мөнхбаяр              

Нийслэлийн Өмч, Газрын харилцааны      албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн /Зөвшилцсөнөөр/

 

 

Э.Болорчулуун    

Өмч, газрын харилцааны албаны дарга

 

 

Б.Баярмагнай   

Эдийн засаг,төлөвлөлтийн хэлтсийн дарга

 

 

Т.Сүхбаатар

Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга

 

 

У.Буянболор    

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга

 

 

А.Болдсайхан        

Цагдаагийн гуравдугаар хэлтсийн дарга

 

 

Б.Тулга

Хуулийн зөвлөх 

 

 

 

23, 30,31 дүгээр хороодын Засаг дарга  нар

 

Нарийн бичгийн дарга:      

Л.Батнасан

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн

мэргэжилтэн

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>