Сургуулийн зардал гаргах тухай

2014.09.03                                    А/313                            Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Дайчилгааны тухай хуулийн                 31 дүгээр зүйлийн 31.2, Засгийн газрын 2013 оны мн/150 дугаар тогтоол, Сангийн сайдын 2010 оны 29 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны н/02 захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Зэвсэгт хүчний 2013-2014 оны цэргийн бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Дайчилгаатай-команд штабын болон, тусгай тактикийн хээрийн               сургууль”-ийг  2014 оны 09 дүгээр сард Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн сургалтын материаллаг баазыг түшиглэн зохион байгуулсугай.

2. “Дайчилгаатай-команд штабын болон, тусгай тактикийн хээрийн сургууль”-д шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

3. Сургуулийн бэлтгэлийг хангах, оролцох, дүн гаргахад шаардагдах 6.581.500 /зургаан сая таван зуун наян нэг мянга таван зуун/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч  Г.Отгонбаярт зөвшөөрсүгэй.

4. “Дайчилгаатай-команд штабын болон, тусгай тактикийн хээрийн       сургууль”-д оролцох бэлтгэлийг сайтар хангаж, тавигдсан зорилтыг хангах биелүүлэх бүхт талын шаадрлагтай арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т, Цэргийн штаб хурандаа /А.Баттулга/ нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                             М. ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>