Газар эзэмших эрх хүчингүй  болгох тухай

2014.09.03                                    А/314                           Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь  хэсэг, Газрын тухай хуулийн 39.1.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалт,  61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус  дүүргийн  25 дугаар  хороо Зүүн салаанд  дүүргийн  Засаг  даргын  2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 380 дугаар  захирамжийн  иргэн Нямрааш овогтой Батцагаанд холбогдох хэсэг, 25 дугаар хороо Зүүн салаанд дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 380 дугаар  захирамжаар иргэн Нямрааш овогтой Жамбалбавуу нарт холбогдох хэсэг,  дүүргийн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 259 дугаар  захирамжийн 27 дугаар хороо Цагдаагийн 1 дүгээр  хэлтсийн  баруун  талд   иргэн Полоож овогтой Энхтөрд Агар 3-41 тоот  хашаанд  0408480 гэрчилгээний 0.07 га  холбогдох хэсэг,  дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны А/249 тоот захирамжаар иргэн Донров овогтой Баярхүүд 1 дүгээр хороо Толгойт  118-11 тоот хашаанд олгосон  0518465 гэрчилгээний дугаартай 0.062 га газруудыг тус тус газар эзэмших эрхийг хүчингүй болгосугай.

2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Өмч, газрын албаны дарга /Э.Болорчулуун/-д үүрэг болгосугай.

                     ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>