Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2014.09.03                                    А/316                           Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баруун талд эрүүлжүүлэх байрны зориулалатаар Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 0.05 га газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх эрх олгосугай.

2. Уг газар эзэмших зөвшөөрөл олгогдсон газрын схем зургийг батлуулах, газар ашиглалтын явцад хяналт тавьж ажиллахыг Өмч газрын харилцааны алба /Э.Болорчулуун/-д үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>