Тамхины тусгай зөвшөөрөл  олгох тухай

2014.09.03                                            А/317                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.4 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 7/64 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Худалдааны газрын стандартын  шаардлага  хангасан,  ЕБС-ийн       500м-ийн тойргоос гадагш байрлах, тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох  худалдааны 10  аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нэрсийн жагсаалтыг  хавсралтаар баталсугай.

2. Дээрх газруудад олгох тамхины тусгай зөвшөөрлийн үнэт цаасны төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын  нягтлан бодогч /В.Янжиндулам/-д зөвшөөрсүгэй.

3. Энэхүү захирамжийг холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлэхийг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Ганбат/, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс /Б.Батсуурь/, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Т.Бакыт/, Цагдаагийн гуравдугаар хэлтэс /О.Болдсайхан/, хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

ЗАСАГ  ДАРГА                            М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>