“Партизан хурд” морин спортын  холбоонд дэмжлэг үзүүлэх тухай

 2014.09.08                                            А/322                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны                239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны                 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн зөвлөлийн хурлын 3 дугаар тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны “Партизан хурд” морин спортын холбоонд  санхүүгийн дэмжлэг үзүүлсүгэй.

2. Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 1.000.000 /нэг сая/  төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д  зөвшөөрсүгэй.

            3. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж  ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг  болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>