Хэлмэгдэгсэд, түүний гэр бүл,  үр хүүхдэд хүндэтгэл үзүүлэх  тухай

2014.09.08                                            А/323                                 Улаанбаатар хот

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

            1. Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг угтан хэлмэгдсэн иргэд болон түүний гэр бүл, үр хүүхдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулах ажлыг 2014 оны 09 дүгээр сарын 05, 08-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2. Эмнэлгийн үзлэгийн тогтоосон хугацаанд чанартай зохион байгуулахыг дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д, хэлмэгдсэн иргэдийг бүрэн хамруулахыг хороодын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон, тайланг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүргүүлэхийг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>