Нийгмийн асуудал шийдвэрлэж,  буцалтгүй тусламж олгох тухай

2014.09.08                                            А/324                                 Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1 дэх заалт, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн зөвлөлийн хурлын шийдвэрийг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн төр захиргааны байгууллагад идэвхи санаалчлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа, орон сууцны дэмжлэг хүсч нийгмийн асуудал шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн  9 төрийн  албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж тус бүр 7.000.000 /долоон сая/ төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай.

2. Буцалтгүй тусламж олгох төрийн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталсугай.

3. Буцалтгүй тусламжид шаардагдах 63.000.000 /жаран гурван сая/  төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас  гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д  зөвшөөрсүгэй.

 4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж  ажиллахыг Засаг даргын Тамгын газрын  Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг  болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

Захирамж

 

<< < 1 > >>