Болзлын хүрээнд ажил  дүгнэх тухай

2014.09.08                                            А/326                             Улаанбаатар хот

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/542 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

            1. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулж байгаа шилдэг хороог шалгаруулах ажлыг Нийслэлээс зарласан болзлын дагуу 2014 оны                09 дүгээр сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулсугай.

            2. Ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Үүнд:

            Ажлын хэсгийн дарга                    С.Мөнхчулуун

                                                                        Засаг даргын Тамгын газрын дарга

            Гишүүдэд:                                         А.Пүрэвсүрэн

Захиргаа хуулийн хэлтсийн дарга

Б.Баярмагнай

Эдийн Засаг төлөвлөлтийн хэлтсийн

дарга

С.Болорцэцэг

Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга

Т.Сүхбаатар

Дэд бүтэц тохижилтийн хэлтсийн дарга

Г.Ууганбаяр

Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга

А.Алтангэрэл

Статистикийн хэлтсийн дарга

Т.Баярмаа

Нийгмийн хөгжлийн хэлтсийн Эрүүл мэнд,

биеийн тамир хариуцсан мэргэжилтэн

            Нарийн бичгийн дарга                 Б.Оюунбилэг

                                                                        Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга

            3. Унааны зардал 60.000 /жаран мянган/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын шатахууны зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тооцон, шалгарсан хороодын тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг ажлын хэсэг /С.Мөнхчулуун/-т даалгасугай. 

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

 

Захирамж

 

<< < 1 > >>