Халамжийн цэцэрлэгт дэмжлэг  үзүүлэх  тухай

2014.09.08                                            А/327                             Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 3 дугаар тэмдэглэлийг  тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, архины хамааралтай амьжиргааны түвшин доогуур айл өрхийн хүүхдүүдийг нийгэмшүүлэх, сургуулийн өмнөх боловсрол олгох зорилготой, тус дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагааг 2014-2015 оны хичээлийн шинэ жилд дэмжин ажилласугай. 

 

2. Тус цэцэрлэгт шинээр нээгдэж байгаа  60 хүүхдийн хүчин чадалтай анги, бүлгүүдэд шаардлагатай эд зүйлсийг авахад дэмжлэг үзүүлэхэд шаардагдах төгрөгийг хавсралтаар баталсугай.  

 

3. Дэмжлэг үзүүлэхэд шаардагдах 2.000.000 /хоёр сая/  төгрөгийг  Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д  зөвшөөрсүгэй.

 

            4. Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж  ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс /Б.Оюунбилэг/-т үүрэг  болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                   М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны ... дугаар сарын ...-ны өдрийн

... дугаар захирамжийн хавсралт

 

“НАРНЫ ХҮҮХДҮҮД” ХАЛАМЖИЙН ЦЭЦЭРЛЭГТ

ШААРДЛАГАТАЙ ЭД ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ

 

 

Шаардлагатай эд зүйлс

Тоо ширхэг

Нэг бүрийн үнэ /төг/

Нийт үнэ /төг/

1

Хүүхдийн ширээ

10ш

70.000

700.000

2

Хүүхдийн сандал

30ш

20.000

600.000

3

Хүүхдийн шүүгээ

350.000

700.000

БҮГД

2.000.000

 

Захирамж

 

<< < 1 > >>