Сургалт зохион байгуулах тухай

2014.09.12                                            А/332                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 45 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/762 дугаар захирамж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А/83 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа 16 иргэнийг цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтанд хамруулсугай.

            2. Цэргийн дүйцүүлэх алба  хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг  гүнзгийрүүлэх сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын                 02-ны өдрүүдэд  Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай  ангийн сургалтын төвийг түшиглэн зохион байгуулсугай.

            3. Цэргийн дүйцүүлэх алба хаагчдын сургалтанд шаардагдах зардлыг хавсралтаар баталсугай.

            4. Сургалтанд шаардагдах зардал 1.792.000 /нэг сая долоон зуун ерэн хоёр  мянган/ төгрөгийг Тамгын газрын зардлаас гаргахыг Тамгын газрын дарга С.Мөнхчулуунд зөвшөөрсүгэй.

            5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т даалгасугай

ЗАСАГ ДАРГА                                     М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хавсралт

 

ДҮЙЦҮҮЛЭХ АЛБАН ХААГЧДЫН ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ШАТНЫ СУРГАЛТАНД

ШААРДАГДАХ ЗАРДАЛ, ТӨГРӨГӨӨР

 

д/д

Зардлын төрөл

Хэмжих

нэгж

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ

Бүгд

Тайлбар

1

Унааны зардал

Хүн/өдөр

16*1600

25600*10

256000

Орбитод ирэх, очих 10 хоног

2

Хоолны зардал

Хүн/өдөр

16*8500

136000*10

1.360.000

 

3

Багшийн урамшуулал

 

4*30-000

120000

120000

 

4

Бичиг хэргийн зардал

-Дэвтэр, бал

-Гарын авлага хэвлүүлэх

 

Ширхэг

 

 

Ширхэг

 

 

16*1500

 

16*2000

 

 

 

 

 

24000

 

 

32000

 

 

56000

 

 

БҮГД

 

 

 

1.792.000

 

 

Захирамж

 

<< < 1 > >>