Газар албадан чөлөөлөх тухай

2014.09.18                                            А/338                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 57 зүйлийн 57.4 дэх хэсэг, 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хустайн 2 дугаар гудамжны 18 тоот иргэний ахуйн зориулалттай газрын газар эзэмших эрхийг зөрчин зохих зөвшөөрөлгүй объект барьсаныг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй.

2. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Өмч газрын харилцааны алба /Э.Болорчулуун/, Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Т.Бакыт/-т тус тус  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                              М.ЧИНБОЛД

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>