Ажлаас чөлөөлөх тухай

2014.09.23                                            А/339                                 Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороод, Засаг даргын дэргэдэх төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдах албан тушаалд  томилогдохдоо хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг мэдүүлээгүй төрийн   албан хаагчдыг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй.

2. Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдын нэрсийг хавсралтаар баталсугай.

3. Дээрх албан хаагчдыг чөлөөлсөнтэй холбогдуулж нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/-ийг үнэн зөв гаргуулах ажлыг зохион байгуулахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                        М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>