Үзүүлэх сургалт зохион байгуулах  тухай

2014.09.24                                            А/340                                Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 “а” заалт,  29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн              ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

 

  1. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2014 оны дүүргийн эдийн засаг нийгмийн зорилт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийг нэмэгдүүлэх, ахлах ангийн хүүхдүүдийг газар тариалангийн мэдлэгтэй болгох практик сургалт, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамлуудад түгээмэл хэрэглэгдэж буй усалгааны системийг хэрхэн ашиглах, туслах аж ахуйн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, үзүүлэх сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсугай.

 

  1.  Дээрх ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталсугай.

 

  1. Үзүүлэх сургалтыг зохион байгуулахад шаардагдах 390.000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг  Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

 

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг танилцуулж ажиллахыг Худалдаа, үйлчилгээний хэлтэс /Г.Ууганбаяр/-т даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

 

 

Д/д

Зориулалт

Тоо хэмжээ

Нэгж үнэ

Нийт дүн

Хянасан

1

Автобус

1

240.000

240.000

 

2

Ус

60

500

30.000

 

3

Бургер

60

2000

120.000

 

 

Нийт

390.000

 

 

 

Захирамж

 

<< < 1 > >>