Шагнах тухай

2014.09.24                                            А/343                                 Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 

  1. Тус дүүргийн 55 дугаар цэцэрлэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой,  Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан боловсролыгн салбарын зарим багш ажилтнуудыг дүүргийн Засаг даргын өргөмжлөл,  мөнгөн  шагналаар тус тус шагнасугай.
  1. Баярын арга хэмжээнд шаардагдах шагналын төсвийг хавсралт ёсоор баталсугай.
  1. Шагналын үйл ажиллагаанд зарцуулагдах 1.525.000 /нэг сая таван зуун хорин таван мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газрын хөрөнгө оруулалт бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д  зөвшөөрсүгэй.

 

  1. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Оюунбилэгт үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

 

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын …….. оны ……-р сарын …..-ны өдрийн                                                                                                                                                        ...... -р захирамжийн хавсралт

ШАГНАЛД ШААРДАГДАХ ТӨСӨВ

 

Овог нэр

Эрхэлдэг ажил

Өргөмжлөлийн үнэ /төгрөгөөр/

Дагалдах мөнгөн шагнал /төгрөгөөр/

55 дугаар цэцэрлэгийн ойд :

1

55-р цэцэрлэгийн ойн өргөмжлөл

50.000

500.000

2

О.Ундармаа

55-р цэцэрлэгийн сав угаагч

15.000

50.000

3

Ш.Энхтүвшин

55-р цэцэрлэгийн манаач

15.000

50.000

Монголын Багш нарын баярын үйл ажиллагаанд:

4

Д.Саруултуяа

62-р сургуулийн нийгмийн ажилтан

15.000

50.000

5

Ч.Гэрэлцэцэг

Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн

15.000

50.000

6

О.Бямбацэрэн

156-р цэцэрлэгийн багш

15.000

50.000

7

Ш.Тунгалаг

81-р цэцэрлэгийн багш

15.000

50.000

8

Т.Алтанчимэг

81-р цэцэрлэгийн туслах багш

15.000

50.000

9

Ч.Хишигмаа

65-р сургуулийн захирал

15.000

50.000

10

Х.Наранчимэг

116-р цэцэрлэгийн эрхлэгч

15.000

50.000

11

С.Цогзолмаа

Бамбар цэцэрлэгийн эрхлэгч

15.000

50.000

12

Б.Өнөрмаа

127-р цэцэрлэгийн багш

15.000

50.000

13

Ч.Алтантуяа

12-р цэцэрлэгийн туслах багш

15.000

50.000

14

М.Амарбаясгалан

127-р цэцэрлэгийн багш

15.000

50.000

15

Ж.Даваажав

127-р цэцэрлэгийн багш

15.000

50.000

16

Д.Батбаяр

127-р цэцэрлэгийн слесарь

15.000

50.000

 

 

Нийт дүн

 

      1.525.000

 

275.000

 

1.250.000

 

Захирамж

 

<< < 1 > >>