2014  оны хоёрдугаар ээлжийн  цэрэг халах, татах ажлыг зохион  байгуулах тухай

2014.09.30                                            А/345                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/774 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь

 

:

            1. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэргийн  албанд элсүүлэх ажлыг 2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд Ирээдүй цогцолборын 3 дугаар бага сургууль /83 дугаар сургууль/ дээр тус тус зохион байгуулсугай.

            2. Дүүргийн хэмжээнд цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулж ажиллах “Цэрэг татлагын товчоо”-г дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Үүнд:

Дарга

С.Мөнхчулуун

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Орлогч дарга

А.Баттулга

Цэргийн штабын дарга,  хурандаа

Гишүүд:

А.Пүрэвсүрэн

Захиргаа, хуулийн хэлтсийн дарга

 

С.Болорцэцэг

Санхүү,  төрийн сангийн хэлтсийн дарга

 

У.Буянболор

Хэвлэл, олон нийттэй харилцах албаны дарга

 

Б.Батсуурь

Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

 

Т.Бакыт

Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

 

О.Болдсайхан

Цагдаагийн 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа

 

Ш.Хажидмаа

Дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга

 

С.Жавхлантбаатар           

Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа

 

Б.Тулга

Тамгын газрын хуулийн зөвлөх

 

Г.Гэрэлмаа

Хөдөлмөрийн хэлтсийн дарга

Нарийн бичгийн дарга:

 

Б.Нямгэрэл            

Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа

 

            3. Цэрэг татлага, халалтын ажилд шаардлагатай төсвийг нэгдүгээр хавсралтаар батлан, 7.678.000 /долоон сая зургаан зуун далан найман мянган/ төгрөгийг Тамгын газрын зардалаас гаргахыг Тамгын газрын дарга /С.Мөнхчулуун/-д зөвшөөрсүгэй.

4. Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын нэрийн жагсаалтыг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

5. Дүүргийн цэрэг татлагын товчоо /С.Мөнхчулуун/-нд даалгах нь:

            а/  Цэргийн жинхэнэ албаны татлагаар ажиллах бүрэлдэхүүнийг тушаалаар томилгоожуулж, цэрэг татлагын товчооны гишүүд, ажиллах бүрэлдэхүүн, хорооны Засаг дарга нарын ажил үүргийн хуваарийг тогтоон, цэрэг татлага, халалтын ажилтай холбогдолтой хууль эрх зүйн баримт бичгүүдийг сурталчлан, семинар зааварчилгаа өгч, цэргийн жинхэнэ албаны татлагыг хуулийн дагуу зохион байгуулж, хяналт тавьж ажиллах.

            б/ “Цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэдээс авах шалгалтын заавар”-ын дагуу гэрээт цэргийн албанд элсүүлэх, Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар тушаалаар батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдийн эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ыг үндэслэн иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн авч, нийслэлийн Засаг даргаас өгөгдсөн даалгаврыг бүрэн биелүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх.

            в/ Цэрэг халалт, татлагатай холбогдон байгууллага, иргэдээс гаргасан санал, гомдол, маргаантай асуудлыг хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэж, холбогдох буруутай албан тушаалтантай хариуцлага тооцон ажиллах.

6. Хорооны Засаг дарга нарт даалгах нь:

а/ Засгийн газрын 2008 оны 49, 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Цэргийн албыг дүйцүүлэн хаах журам”, “Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам”-ын талаар сурталчилгааны ажлыг явуулж, иргэдийг элсүүлэх

            б/ Ээлжит цэрэг татлагыг эрхлэн явуулах ажлын хэсгийг хорооны зохион байгуулагчаар ахлуулан байгуулж, стандартын шаардлага хангасан маягтаар албан хэргийг хөтөлж, ажил үүргийн хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг боловсруулан хорооны ажилтнууд, хэсгийн ахлагч нарын гүйцэтгэх ажил үүргийг тодотгон зааварчилгаа өгч бэлтгэл ажлыг хангах, цэрэгт татагдагчдыг татлагад бүрэн хамруулах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах.

            в/ Цэргийн жинхэнэ албанд зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг эрэн сурвалжилж татлаганд бүрэн хамруулах.

            г/ Цэргийн жинхэнэ албаны хугацаа дуусгаж, бэлтгэлээр халагдан ирж байгаа цэргийн үүрэгтнүүдийг ажлын байраар хангах, төрөл бүрийн сургалтанд хамруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

7. Цэрэг татлагын байрны харуул хамгаалалтыг чангатган, томилгоот бүрэлдэхүүнийг үүрэг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаж, 10 дугаар сарын 17-19-ний өдрийн  хичээлийг зохицуулж ажиллахыг Ирээдүй цогцолборын 3 дугаар бага сургууль /Ж.Мөнхбаяр/-д үүрэг болгосугай.

            8. Цэрэгт татагдагчдад эрүүл мэндийн үзлэг явуулах нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг сонгон холбогдох зааварчилгааг өгч, шаардлагатай эм, эмнэлгийн багаж төхөөрөмж, мэргэжлийн удирдлагааар ханган байнгын хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн нэгдэл /Ш.Хажидмаа/-д даалгасугай.

            9. Цэрэг татлагын байрыг 2014 оны 10 дугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд цагдаагийн хамгаалалтанд авч, цэрэг халалт, татлагын үед нийгмийн хэв журам сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлж, цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах хуудас аваад тогтоосон хугацаанд заасан байранд ирээгүй цэргийн үүрэгтнийг  татлаганд бүрэн хамруулах, хуулийн дагуу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн 1 дүгээр хэлтэс /Б.Батсуурь/, Цагдаагийн 2 дугаар хэлтэс /Т.Бакыт/, Цагдаагийн 3 дугаар хэлтэс /О.Болдсайхан/, Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т тус тус даалгасугай.

            10. Цэрэгт татагдагчдыг тээвэрлэх автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт хийж, жолооч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Замын цагдаагийн тасаг /С.Жавхлантбаатар/-т даалгасугай.

            11. Албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлагыг бүрэн хангасан маягтаар албан хэргийг хөтлөж, цэрэг татлага явуулсан тухай дүн мэдээг татлага дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор Нийслэлийн цэрэг татлагын товчоонд хүргүүлэхийг Цэргийн штаб /хурандаа А.Баттулга/-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                 М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>