Зочид төлөөлөгч хүлээн авах  тухай

2014.10.01                                            А/346                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Тус дүүрэгтэй харилцаа тогтоохоор албан айлчлал хийх Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хотын Захиргааны Стратеги төлөвлөлтийн хэлтсийн дарга Моришима Хироши тэргүүтэй төлөөлөгчдийг 2014 оны 10 дугаар  сарын      03-наас 06-ны өдрүүдэд хүлээн авсугай.

            2. Төлөөлөгчдийг хүлээн авахад шаардагдах төсвийн тооцоог хавсралтаар баталсугай.

            3. Батлагдсан төсөвт зарцуулагдах 2.723.600 /хоёр сая долоон зуун хорин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Тамгын газрын Хөрөнгө оруулалт, бусад сан хариуцсан нягтлан бодогч /Г.Отгонбаяр/-д зөвшөөрсүгэй.

4. Зочид төлөөлөгчдийг хүлээн авах үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын баталсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журам”-ыг баримтлан, зохион байгуулахыг Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба /У.Буянболор/-нд  үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын       

  …….. оны ……-р сарын …..-ны өдрийн    

           ...... -р захирамжийн хавсралт

 

ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИЙН ИЗҮНОКҮНИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАХАД ШААРДАГДАХ ЗАРДЛЫН ТООЦОО

д/д

Зардлын нэр

Тоо ширхэг

Тайлбар

Нэг бүрийн үнэ /төг/

Нийт үнэ

/төг/

1

Зочид буудал

2 өрөө 2 хоног

 

220.000

880.000

2

Төлөөлөгчдөд үйлчлэх унааны зардал

 

1 машин

 

 

Түрээс /2 өдөр/

 

180.000

 

360.000

3

Шатахуун

2 машин

Нийт   800 км

200 л /АИ92/ 

1660

332.000

4

Чингис хааны морьт цогцолбор үзэх

4  монгол

2  гадаад

 

өдрийн хоолтой

33.000

72.000

276.000

5

 

Өдрийн хоол

 

 

8 хүн

 

 

 

 

35.000

 

 

280.000

6

VIP өрөө

1 цаг

10 хүний багтаамжтай

20.000

20.000

7

Оройн хоол

10 хүн

 

40.000

400.000

8

VIP өрөө

1 цаг

10 хүний багтаамжтай

50.000

50.000

9

Бэлэг дурсгал

2 ш

 

35.000

70.000

10

Хулдаасан хэвлэл

3.2 м2

 

8.000

25.600

11

Хүлээн авалтын зардал /цай, кофе, ус/

 

 

 

30.000

Нийт

         2.723.600

 

Захирамж

 

<< < 1 > >>