Зардал гаргах тухай

2014.10.02                                            А/347                                 Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Улаанбаатар хотод 2014 оны 10 дугаар сарын 09-нөөс 11-ний хооронд зохион байгуулагдах аймаг, нийслэл, дүүргийн Санхүү, төрийн сангийн удирдах ажилтны 9 дүгээр зөвлөгөөний үйл ажиллагаанд шаардагдах 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /С.Мөнхчулуун/-т зөвшөөрсүгэй.

2. Зөвлөгөөний үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцож, хэлтсийн хамт олноо нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс /С.Болорцэцэг/-т даалгасугай.

 ЗАСАГ ДАРГА                                  М.ЧИНБОЛД

Захирамж

 

<< < 1 > >>